Та дэлхийн хаанаас ч хамаагүй, Монгол шинэ хит киног цаг алдалгүй үзэх боломжтой боллоо.
Deja Vu
ТӨРӨЛ: Триллер, адал явдал
ХУГАЦАА: 90 мин.
НАЙРУУЛГЧ: Б. Чингүүүн
ЗОХИОЛЧ: Б. Чингүүн
ЖҮЖИЧГИД: Э. Батнямбуу, Ш. Батбаяр, Н. Нархажид, Б. Хунцэнгүүн, О. Самданпүрэв
НАСНЫ АНГИЛАЛ: R
ГАРСАН ОГНОО: 2019
ПРОДАКШН: Lesmoda Pictures, Mogul Pictures
Солонго анагаахын оюутан. Тэр нялх байх үеэсээ өнчин өссөн ба нэг ч удаа гэр бүлээ харж байгаагүй. Нэгэн өдөр түүний проффесор "Урикадо" гээд нэртэй эрдэмтэдийн нээсэн, амьд биетийг түр үхэлд оруулан буцаад амьлуулах боломжтой шингэн танилцуулна. Тэрхүү шингэнг Солонго ангийн хоёр найзтайгаа нийлэн өөр дээрээ туршилт хийхээр болно. Гэтэл Солонго түр үхэлд орж түүний сүнс өнгөрсөн цаг үед очиж гэр бүлээ хэрхэн алуулаж байгааг харна.
БИДНИЙ ТУХАЙ
MONGOL PICTURES ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ бол дэлхийн өнцөг буланд амьдарч буй Монголчуудад зориулсын анхны цахим кино театр юм. Та Монголд нээгдээд удаагүй байгаа кинонуудыг цаг алдалгүй дүрс, дууны өндөр түвшинд оюуны өмчийн эрхтэйгээр үзэх боломжтой боллоо.
ТӨЛБӨР ТООЦОО
Бид цахим кино театр дээр нээх киноны хуваарийг 1-2 сарын өмнө зарлах болно. Та нээлт хийх хуцацаанаас өмнө дурын кредит картаа ашиглан төлбөр хийж, урьдчилсан захиалга хийх боломжтой. Таны хийсэн төлбөр, кино нээх өдөр картнаас хасагдах ба та хүсвэл өмнө нь хэзээ ч хамаагүй захиалгаа цуцлаж болно. Таны хийсэн бүх үйлдэл цахим шуудангаар санамж, мэдэгдэл болон очино. Төлбөр тооцоо хийснээс хойш, яг кино нээлтийн өмнөх өдөр таньд цахим шуудангаар кино гарч эхлэх мэдэгдэл очих болно.
КИНО ҮЗЭХ ТУХАЙ
Таны захиалсан кино тухайн нээлтийн өдрийн шөнийн 12 цагаас эхлэн гарч эхлэнэ. Та тухайн киног 3 өдрийн турш үзэх эрхтэй.
ЗОХИОГЧИЙН ЭРХ
Гарч буй уран бүтээлүүд зохиогчийн эрхээр хатуу хамгаалгдсан тул татаж авах, эсвэл цааш нь дамлан зарах, бусад сошиал платформууд дээр тавих хатуу хориотой. Бүтээлийг хуулах болон цааш нь дамлан зарах, сошиалаар түгээсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэж, мөн өндөр хэмжээний мөнгөн торгууль оногдуулах болно.
Олон улсын зохиогчийн эрхийн тухай санамжийг доорх "Terms" хэсгээс бүрэн уншаарай.